Төслийн ерөнхий танилцуулга
VERDE RESORT НЬ ...
Улаанбаатар хотоос 34км зайд, "Буянт-Ухаа 2" хорооллоос 21км зайд, Хан-Уул дүүргийн 14-хороонд, эрүүл цэнгэг агаарт Богд Хан уулын энгэрт Түргэний Голын эрэг дагуу байрлалд сүндэрлэн босож байна.
Манай хотхон нийт 3 га талбайд классик загварын 16 "Сингл хаус", 15 ширхэг "Таун хаус", сагсан бөмбөг, хөл бөмбөг, софт теннис, хүүхдийн тоглоомын талбай, мөн гүйлтийн зам болон ногоон байгууламжаас бүрдсэн хүүхдэд ээлтэй орчинг 100% бүрдүүлсэн, аюулгүй тав тухтай хотхон юм. Төслийг 2023 оны 2-р хагаст бүрэн ашиглалтад орхоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Шинэ суурьшлын бүс EURO CITY шинэ нисэх онгоцны буудлаас 29км
Улаанбаатар хотын төв талбай буюу Сүхбаатарын талбайгаас 34км
ЗУРАГ ТӨСЛИЙГ ...
25 жилийн ажлын туршлагатай “EDSHIL" барилгын зураг төслийн компанийн захирал, Монгол Улсын Ерөнхий Архитектур Ө. Ганболд. “Үнэ цэнээ хадгалсаар ирсэн КЛАССИК загварыг энгийн орчин үеийн шийдэлтэй хослуулан, архитектур төлөвлөлтийн уялдаа, байгалийн сайхныг харуулах харууц, нарны тусгалыг хаус бүрт тусгах” -аар төлөвлөн гаргасан.
ХОТХОНЫ ТӨЛӨВЛӨЛТ
- Зөвхөн хотхоны оршин суугчдын авто машин нэвтрэх боломжтой Нэвтрэх систем
- 24 цагын харуул хамгаалалт бүхий СӨХ
- Хотхоны хойд талд төв замыг хотхонтой холбосон 200м хатуу хучилттай зам
- Хотхоны зүүн хойд хэсэгт 15 айлын TOWNHOUSE
- Хотхоны гол хэсэгт 16 айлын SINGLE HOUSE
- Хотхоны зүүн урд талд спорт талбай, Баруун урд талд 210м2 талбай бүхий хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн сүүдрэвч
- Хотхоны урд 95м зайд Түргэний гол урсаж буй нь хотхоны байршлын нэгэн үнэ цэнэ болж өгсөн